Хөдөлгүүрийн агаар шүүгчийн чанарыг хэрхэн тодорхойлох вэ?

Хөдөлгүүрийн агаар шүүгчийн  хэлбэр, хэмжээ, ашиглагдах шүүх элементийн онцлогууд тухайн хөдөлгүүрийн агаарын системийн стандартын шаардлагын дагуу тодорхойлогддог. Өрөөр хэлбэл агаар шүүгч үйлдвэрлэгчид нь энэхүү агаарын системийн стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Тийм учираас агаар шүүгч нь тухайн хөдөлгүүрийн хүчин чадал, ажиллах орчиноосоо хамаарч, шүүх элементийн төрөл, хэлбэр хэмжээгээрээ харилцан адилгүй байх ба маш олон төрөл байдаг. Агаар шүүгчийг ажиллах зарчимаар нь  цаасан, тосон инерцэн, хуурай-инерцэн гэх үндсэн 3 төрөлд хувааж үздэг бөгөөд сүүлийн үеийн дийлэнхи техник хэрэгсэл нь цаасан болон хууррай инерцэн заричмаар ажиллах шүүлтүүрийг өргөнөөр ашиглах болсон. 

 

Агаар шүүгчийн чанарыг тодорхойлох үндсэн үзүүлэлтүүд  

 

  1. Агаар шүүгчийн бохирдлыг шүүх чадвар / шүүх материалын нүхний хэмжээ /
  2. Материалын цэвэр агаар нэвтрүүлэх чадвар
  3. Туслах материалын , битүүмжлэлийн түвшин 

 

MNS ISO 5011 стандарт гэж юу вэ?

 

Агаар шүүгчийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар дээр тавигдах шаардлагыг ISO 5011 ОУ –ын стандартаар тодорхойлдог бөгөөд энэхүү стандартын шаардлагаар агаар шүүгчийн бохирдлыг шүүх хэмжээ нь 99,6 % -аас доошгүй байх ёстой байдаг. Энэхүү шаардлагыг хангасан агаар шүүгч үйлдвэрлэхэд шаардлагатай шүүх материалын агаар нэвтрүүлэх дундаж нүхний хэмжээ нь 0,003 – 3 мкм / 1 микрометр = 0.01 мм / байх ёстой байдаг.   

 

Тухайн стандартыг манай компани нь ШУТИС –ын харъяа Механик ба Тээврийн сургуулийн судалгааны багтай хамтран үндэсний стандарт болгох ажлыг 2014 – 2015  оны хооронд хийж, гүйцэтгэсэн бөгөөд  2015 оны 06 –р сарын 28 –ны өдөр МУ –ын “Үндэсний Стандартын Зөвлөл” –ийн хурлаар баталгаажуулаад байна. Энэхүү стандарт батлагдсанаар холбогдох мэргэжилийн байгууллагууд дотоодод үйлдвэрлэж буй болон импортын агаар шүүгчийн чанар дээр хяналт тавин ажиллах боломжтой болж байгаа бөгөөд хамгийн гол нь хэрэглэгчидийн гар дээр ОУ –ын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүрэх, дотоодын үйлдвэрлэгчидэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ ОУ –ын түвшинд хүргэх нөхцөл бүрдэх зэрэг олон олон шинэ боломжууд бүрдэж байгаа юм.    

 

 

Харилцагч байгууллагууд