Авто машины амьсгалах уушиг – Агаар шүүгч

Хөдөлгүүрийн агаар шүүгч нь авто машин, авто тээврийн хэрэгслүүдийн тогтмол сэлбэж, солих шаардлагатай хамгийн анхан шатны энгийн сэлбэг хэрэгслүүдийн нэг юм. Сүүлийн үеийн авто машинд ашиглагдаж буй агаар шүүгчийн элементүүдийг хэрэглэх, солих арга нь маш энгийн болсон ба хамгийн их ажиллагаа гарлаа гэхэд хэдэн минутын дотор ямарч хүн төвөггүйхэн солж чадахаар болсон. Үүнийг бүх жолооч нар мэддэгч дийлэнх нь авто машиныхаа агаар шүүгчинд төдийлөн анхаарал хандуулдаггүй нь манай байгууллагаас нийт хэрэглэгчидийн дунд явуулсан судалгааны дүгнэлтээс харагдсан юм.  Энэ нь хөдөлгүүрийн агаар шүүгийн ач холбогдолыг хэрэглэгчид төдийлөн сайн мэдэхгүй байгаатай холбоотой юм. Ягаад гэвэл энэ тухай агаар шүүгчийн зааварчилгаа дээр байдаггүй болон хор уршиг нь шууд бус урт хугацаанд мэдрэгддэг зэрэгтэй холбоотой юм. 

 

Халуун шингэн / түлш, бензин/ -г хөдөлгүүрт бүрэн шатааж дуусгахын тулд түүний доторхи агаарын хэмжээ нь шатахуунаасаа 20-25 дахин их байх ёстой байдаг бөгөөд Авто машинууд нь дунджаар 10 км зам туулахад хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 12-16 м.куб агаарыг зарцуулдаг. Хэрвээ уг агаарыг цэвэрлэхгүй бол агаар доторхи бохирдол / ихэвчлэн энэ нь тоосонцор байна/ хөдөлгүүрийн хэсэгт ордог ба энэ нь маш хурддтай хөдөлж буй эд ангиудад зүлгүүрээр үрж байгаа мэт нөлөөлөл үзүүлдэг. Энэ нь хэсэг хугацааны дараа хөдөлгүүрийн гадрага элэгдэж, үйл ажиллагаа нь ихэд буурч доголдохоос гадна, бүрэн эвдрэх хүртэл аюултай. Иймд агаар шүүгч нь хөдөлгүүр найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх хамгийн анхан шатны  эд анги юм. 

 

Агаар шүүгч нь хөдөлгүүр ажиллаж буй үед бохирдолтой агаарыг тасралтгүй шүүж байдаг учир тодорхой хугацааны дараа бохирдол нь ихсэж агаар нэвтрүүлэх чадвар нь эрс багасдаг. Иймд агаар шүүгчийг тогтмол норм хугацаанд нь эсвэл бохирдол нь ихэссэн үед солих шаардлагатай юм. Хэрэв бохирдол ихтэй агаар шүүгчийг солихгүй тохиолдолд хөдөлгүүрт шаардлагатай агаарын хэмжээ багасч, шатахууны дутуу шаталт үүсдэг. Энэ тохиолдолд тухай авто машин хүч алдах, шатахуун их зарцуулах / 50 хүртэл хувиар/, дутуу шаталтаас үүдэлтэй хар утаа хаях зэрэг олон олон хор нөлөөг бий болгодог . Иймд агаар шүүгчийг тогтмол норм хугацаанд нь сольж хэвшисэнээр таны авто машин аюулгүй найдвартай ажиллаж, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх үндсэн шалтгаан болох юм.  

Харилцагч байгууллагууд