Хавтан шүүгч элемент

Энэ төрлийг шүүгч элемент нь орчны агаар цэвэршүүлж, агааржуулалтын системийн нарийн тоосонцор /механик тоос PM10 – PM1 / -ийг шүүх чадвартай бөгөөд агаарын чанарын хувьд өндөр шаардлага тавигддаг барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдэд өргөн ашиглагддаг. Энэ төрлийн шүүлтүүрийг ихэвчлэн агааржуулалтын системийн үндсэн буюу хоёрдогч шүүлтүүр болгон ашигладаг учраас энгийн хэрэглээнд тэр бүр түгээмэл биш юм. Үүнд:

  • Өндөр хурдтай хөдөлгүүр /турбин/
  • Үйлдвэрллэийн агааржуулалт, агаар цэвэршүүлэх систем
  • Электрон болон нарийн тоосонцороос хамгаалагдсан тоног төхөөрөмжийн хөргөлт гэх мэт.

Альфа филтер ХХК –ний хувьд тухайн төрлийн шүүгч элементүүдийг 25 мм – 95 мм хүртэл зузаантай, зориулалтын хуванцар, төмөр, хөнгөн цагаан хүрээтэйгээр, шүүх материалын хувьд тусгай зориулалтын шилэн болон цаасан материалаар M6, F7, F8, E10, E11, E12, H13, H14 ангилалаар үйлдвэрлэж байна. 

Бид дэлхийд тэргүүлэгч Hollingsworth & Vose HV болон Viledon брендийн шүүгч материалыг үйлдвэрлэгчийн албан ёсны худалдааны төлөөлөгчөөс нь холбогдох техникийн нөхцөл, үзүүлэлтийн дагуу тусгайлан захиалж авч үйлдвэрлэлдээ ашигладаг.

 

 

Харилцагч байгууллагууд