Уул уурхайн тоног төхөөрөмж

“Альфа филтер”  ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 40 орчим хувь нь уул уурхайн салбарт ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн, хөдөлгүүрийн агаар, түлш, тосны шүүгч элементүүд болон бусад төрлийн шүүлтүүрүүд байдаг.

 

 

Бид эдгээр шүүгч элементүүдийг тухайн тоног төхөөрөмжийн техникийн шаардлагыг үндэслэн түүхий эд материалыг сонгон үйлдвэрлэдэг ба “Нано филтер” брэндээр үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. Манай бүтээгдэхүүн “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Таван толгой” ХК тэргүүтэй байнгын хэрэглэгчдийн хэдийнээ танил болсон.

Мөн Белазын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар болон бусад засвар үйлчилгээний компаниудаар дамжин манайд ашиглагдаж буй бүх Белаз75131 маркийн автосамосвалиудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. “Нано филтер” брэндийг бид дэлхийд тэргүүлэгч Hollingsworth & Vose компанийн HV брендийн нано технологиор үйлдвэрлэгдсэн хамгийн хүнд нөхцөлд зориулагдсан техникийн үзүүлэлттэй шүүлтүүрийн цаасаар үйлдвэрлэж байна.
       

Нано технологиор үйлдвэрлэгдсэн шүүлтүүрийн цаас нь агаар нэвтрэх, даралт даах чадвар сайтайн дээр агаар дахь элдэв бохирдол тоосонцор нь шүүлтүүрт шингэлгүй гадаргуу дээрээ тогтоон унагадаг давуу талтай. Тиймээс хамгийн их тоосонцортой нөхцөлд ч энгийн технологиор үйлдвэрлэсэн шүүлтүүрийн цаасаас 10 дахин урт хугацаанд найдвартай ажиллах боломжтой гэсэн үг юм.

 

                    

Харилцагч байгууллагууд