Бүгд

“Альфа филтер” ХХК нь 2018 оноос дотоодын нийт хэрэглэгчдэд хүрч үйлчлэх үүднээс бүхээгийн агаар шүүгчийг худалдаанд гаргаж эхлээд байна. Манай компани өмнө нь авто машин, тээврийн хэрэгслийн бүхээгийн агаар шүүгчийг зөвхөн харилцагч байгууллагуудын захиалгын дагуу үйлдвэрлэн нийлүүлж байсан туршлагатай. Одоогоор бид манай улсад түгээмэл ашиглагдаж буй Тоёота, Хьюндай маркийн авто машины бүхээгийн агаар шүүгчийг идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий, энгийн болон хэт бохирдолтой нөхцөлд ашиглагдахаар зориулж үйлдвэрлэж байна.

Монгол улс /Улаанбаатар хот / нь дэлхийн бусад улстай харьцуулахад хуурайшилт, байгалийн тоосонцор ихтэй. Энэ нь агаар шүүгчийн ашиглалтын хугацааг богиносгодог. Мөн сүүлийн жилүүдэд авто машины тоо, агаар орчны бохирдол эрчимтэй нэмэгдэж байгаа нь агаар дах механик нарийн ширхэгтэй тоосонцор, хөө, утааны агууламжийг нэмэгдүүлж байна. Энэ төрлийн тоосонцорийг чийглэг, энгийн нөхцөлд ашиглах зориулалт бүхий шүүлтүүрүүд шүүх боломжгүй байдаг ба зөвхөн идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий олон үе шаттай шүүлтүүр л тогтоон барих боломжтой байдаг.

Улаанбаатар хотод өвлийн улиралд PM0.3- PM2.5 хүртэл хэмжээтэй нүүрс хүчлийн дутуу шаталт бүхий механик тоосонцор их байдаг бол зуны улиралд хөрсний элэгдлээс шалтгаалсан механик тоосонцор их байдаг. Энэ нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, харшил үүсгэх гол шалгаан болсоор байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг билээ.

Альфа филтер ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 онд агаарын бохирдлоос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол орны онцлогт тохирсон идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий агаар шүүгчийг хоёр төрлөөр үйлдвэрлэж байна. Ашилалтын орчин нөхцөл, бохирдлын хэмжээнээс шалтгаалж доорх хоёр төрлийн агаар шүүгчээс та сонголтоо хийх боломжтой.

  1. Бохирдол багатай нөхцөлд ашиглах зориулалтай идэвхижүүлсэн нүүрсэн агаар шүүгч
    Энэ төрлийн бүхээгийн агаар шүүгч нь үндсэн гурван давхарга бүхий идэвхижүүлсэн нүүрсэн шүүгч элементэй байх ба бид үүнийг дэлхийд тэргүүлэгч Viledon брендийн албан ёсны борлуулагчаас худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ төрлийн шүүгч элемент нь механик тоосонцор болон орчны бохирдол багатай үед ашиглахад тохиромжтой.
  2. Бохирдол ихтэй нөхцөлд ашиглах /өвлийн улирал/ олон үет идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий агаар шүүгч

Энэ төрлийн бүхээгийн агаар шүүгч нь гурван давхарга бүхий идэвхижүүлсэн нүүрсэн шүүгч элементээс гадна тусгай зориулалтын шүүлтүүрийн цаас болон нэмэлт идэвхижүүлсэн нүүрсэн давхаргатай учир бүх төрлийн механик тоосонцор, бактер, хорт хийг 99.9% хүртэл шүүх чадвартай байдаг.

 


Альфа филтер ХХК нь 2013 онд анх байгуулагдсан жилдээ 35 төрлийн авто машин, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн агаар шүүгчийг үйлдвэрлэж байсан бол 2018 оны байдлаар 250 орчим төрлийн хөдөлгүүрийн агаар шүүгчийг үйлдвэрлэж байна. Манай компанийн үйлдвэрлэсэн хөдөлгүүрийн агаар шүүгчийгуул уурхай, авто тээвэр, төмөр зам зэрэг бүхий л салбарт ашиглагдаж буй 100 орчим төрлийн техник хэрэгсэлд ашиглаж байна.

Альфа филтер ХХК нь хөдөлгүүрийн агаар шүүгчийг MNS ISO5011 стандарт болон бусад MNS 5002:2000, MNS4990:2000, MNS4996:2000 стандартыг үндэслэн баталсан байгууллагын дотоод стандарт,техникийн нөхцлийн дагуу угсралтын үйлдвэрлэлээ явуулж, баталгаажуулдаг.

Бид үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүн баталгаажуулалтыг хөндлөнгийн байгууллага болох УБТЗ ХНН, Украйн улсын Луганск хотын илчит тэрэгний үйлдвэр /ПАО ЛТЗ/, АНУ –ын Женерал электрик компаниудын төлөөлөлөөс бүрдсэн техникийн аудитаар 2016 онд баталгаажуулсан бөгөөд одоогоор манай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрлөөр Белаз маркын автосамоваль, 2ТЭ116УМ, ДАШ7, 2ЗАГАЛ, ТЭМ серийн илчит тэрэгнүүдийн дизель хөдөлгүүрт ашиглаж байна.

Бид 2017 онд бүтээгдэхүүнээ БНХАУ –ын Чангчун хот дахь хөдөлгүүрийн агаар шүүгчийн үндэсний судалгаа шинжилгээний төвд ОУ –ын ISO 5011:2014 стандартын дагуу шинжлүүлж, ажиллах хугацаа болон тоосонцор шүүх үр ашиг нь 99.92 % хувийн болохыг баталгаажуулаад байна.

Бид хөдөлгүүрийн агаар шүүгчийн түхий эд материалиудыг олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс худалдан авдаг бөгөөд гол түүхий эд болох шүүлтүүрийн цаасыг Hollingsworth & Vose HV брендийн цаас үйлдвэрлэгчээс нь тухайн агаар шүүгчийн техникийн шаардлагын дагуу захиалж, үйлдвэрлэлдээ ашигладаг.

                                                                                    

Альфа филтер ХХК нь хөдөлгүүрийн тосны шүүрийг 2014 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар 35 орчим тосны шүүрийг захиалгаар үйлдвэрлэн УБТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой ХХК зэрэг байгууллагуудад тогтмол нийлүүлж байна. Бид 2016 оноос эхлэн 1500 сс хүртэл болон 1500 – 2000 сс хүртэл хөдөлгүүртэй Тоёота, Хьюндай маркийн авто машин болон Норд бенз, Хово маркийн ачааны авто машины тосны шүүрийг АО сейрээр зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж эхэлсэн бөгөөд хэдийнээ хэрэглэгчдэд чанараараа танигдсан бренд бүтээгдэхүүн болоод байна.

Бид хөдөлгүүрийн тосны шүүрийн үйлдвэрлэл, шалгах арга бүхий MNS ISO 3877–2 стандартыг 2016 онд ШУТИС –ын Механик Тээврийн сургуультай хамтран баталж, үйлдвэрлэлийн дотоод стандарт, техникийн нөхцөл, технологийн процессийг боловсруулан үйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлж , хөндлөнгийн байгууллагуудаар баталгаажуулаад байна.

Хөндлөнгийн баталгаажуулалтыг бид хэрэглэгч байгууллагууд болон хөдөлгүүр тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч байгууллагуудын хийсэн туршилтын үр дүн, холбогдох баримт бичгийн шалгалтаар хийгддэг бөгөөд Стандарт,Хэмжил Зүйн газраас олгосон Үндэсний тохирлын гэрчилгээгээр баталгаажуулдаг.

                                                                          

Альфа филтер ХХК нь бүх төрлийн механизмын гидрийн тосны шүүрийг /5 мкм – 350 мкм/ захиалгаар үйлдвэрлэн Эрдэнэт Үйлдвэр ХХК, Оюутолгой ХХК, УБТЗ ХНН, Юнайтэд Белаз Машинери ХХК зэрэг байгууллагуудад тогтмол нийлүүлэхээс гадна гидрийн тосны шүүрний шүүгч элементийг солих үйлчилгээг үзүүлж байна.

Бид гидрийн тосны шүүрийг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх түхий эд материалыг БНХАУ, БНСУ –аас олон улсын стандарт шаардлагыг хангасан үйлдвэрлэгчдээс шууд худалдан авдаг. Үйлдвэрлэлийн процесс нь MNS ISO 3877–2 стандартыг үндэслэн боловсруулсан техникийн нөхцөл, технологийн картын дагуу явагдаж, хөндлөнгийн баталгаажуулалтаар баталгааждаг.

                                                                                    

Альфа филтер ХХК нь хөдөлгүүрийн түлшний 15 төрлийн шүүрийг холбогдох стандарт, техникийн нөхцлийн дагуу үйлдвэрлэж байгаа бөгөөд УБТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр, Алтан оршихуй групп зэрэг байгууллагуудад тогтмол нийлүүлж байна. Бид 2016 оноос эхлэн Норд бенз, Хово зэрэг бусад маркын ачааны авто машинд зориулагдсан  PL420 энгийн болон халаагтчай түлшний шүүрийг үйлдвэрлэн, худалдаанд гаргасан бөгөөд хэдийнэ хэрэглэгчидэд чанараараа танигдсан бренд бүтээгдэхүүн  болоод байна.

                                       

                                                                                

                                         

Харилцагч байгууллагууд